Эхлэл - Эдийн засаг - Төсөв, Хэрэглээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 4 сарын 2

Шилдэг татвар төлөгч 100 компанийн нэрс тодорчээ

Монгол Улсын төсөвт 2011 онд хамгийн их татвар төлсөн эхний 100 компанийг  Татварын ерөнхий газар танилцууллаа. Эдгээр 100 компанийн төлсөн татвар 2011 оны улсын төсвийн татварын орлогын 72 хувийг эзэлж байгаа аж.  Харин 2011 оны “Шилдэг татвар төлөгч”-ийг Татварын ерөнхий газрын “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулж, урамшуулах журам”-ын дагуу татвараа хуулийн хугацаанд төлсөн, татварын хуулийн хэрэгжилтийг хангасан, татварт хугацаа хэтэрсэн өр төлбөргүй зэрэг бусад хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр харж, татвар төлөгчдийн өдрүүдээр нийтэд зарладаг  юм.

Шилдэг татвар төлөгч компанийн жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” 459 тэрбум төгрөгийн татвар төлснөөр тэргүүлжээ. “Тавантолгой” компани 168 тэрбум, “Монголын алт МАК” компани 128 тэрбум, АПУ компани 67 тэрбум төгрөг төлсөн байна. Шилдэг татвар төлөгч 100 компанид Дархны төмөрлөгийн үйлдвэр, ТЭЦ-4, ТЭЦ-3, ГИХАЭГ, МИАТ, “Увс хүнс” зэрэг компани багтжээ. 

Б.Ариунаа

Мэдээний линк: http://economy.time.mn/content/9784.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...