Эхлэл - Эдийн засаг - Төсөв, Хэрэглээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 28

Гүн боловсруулах үйлдвэр нэмэгдэхгүй байна

Өнгөрсөн онд манай улсад 14 мянган тонн ноос, ноолуур бэлтгэсэн байна. Үүнээс боловсруулах үйлдвэрүүд 8400 тонныг авсан нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэвч үйлдвэрлэл өсч байгаа ч гүн боловсруулах үйлдвэрийн тоо, ажлын чанар сайжрахгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг ихээхэн зовоож байна. Өнгөрсөн оны мэдээллээр манай улсад ноос, ноолуурын салбарын гүн боловсруулалтын 17 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 2010 онд ч энэ үйлдвэрийн тоо мөн л 17 байсан юм. Харин үүний дэргэд эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр, сүлжмэлийн дагнасан үйлдвэрүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Жишээ нь, эсгийний үйлдвэр 2009 онд улсын хэмжээнд 28 байсан бол өнгөрсөн онд 45 болж нэмэгдсэн байна. Мөн сүлжмэлийн дагнасан үйлдвэрийн тоо өнгөрсөн 2009 онд 30 байсан бол өнгөрсөн онд 44 болж нэмэгджээ.

Т.Бэх
Мэдээний линк: http://economy.time.mn/content/9476.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...