Эхлэл - Эдийн засаг - Хөрөнгийн зах зээл
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 25

634.8 сая төгрөгийн хувьцаа арилжжээ

Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн бирж  дээр нийт таван удаагийн арилжаа явуулж, 72 хувьцаат компанийн 757.4 мянган ширхэг хувьцааг 634.8 сая төгрөгөөр арилжсан байна. Арилжаа болон үнэт цаасны чанарын талаар онцловол өнгөрсөн долоо хоногт “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.5 мянган ширхэг бондыг 174.6 сая төгрөгөөр арилжжээ.

Харин индексийн сагсад багтах “Монгол шилтгээн”, “Женко тур бюро”, “Улаанбаатар ЗБ”, “Таван толгой”, “УИД”, “АПУ”, “Баянгол ЗБ”,  “Багануур”  зэрэг хувьцаат компанийн үнэт цаасны ханш өссөн нь өнгөрсөн долоо хоногийн индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд “Ханын материал” компанийнх 32.2 хувь, “Эрээн цав”-ын хувьцаа 31.9 хувь, “Чацаргана” нэрлэсэн хувьцаа 25 хувь багтаж байна. Харин  ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд “Эрдэнэт хүнс” компани 27.6, “Монгол савхи” компани 17.9 хувь, “Их барилга” компани 15 хувь зэрэг компаниуд орж бууралт ажиглагдаж байна.
 
Тоо ширхэгийн хувьд хамгийн олон арилжигдсан үнэт цаасанд “Ремикон” компанийн хувьцаа орсон байна. Долоо хоногийн хугацаанд нийт 263.4 мянган ширхэг хувьцаа борлогджээ. Мөн “Оллоо” нэрийн хувьцаа энэ долоо хоногт 185.5 мянган ширхэг зарагдсан бол дараа нь “Хөх ган” компанийн хувьцаа 156.3 мянган ширхэг борлогджээ. Үнийн дүнгээр “Шарын гол”-ын хувьцаа 159.6 сая төгрөг, “АПУ” 102.9 сая төгрөг, “Таван толгой” 79.5 сая төгрөгт тус тус хүрчээ.

Т.Бэх

Мэдээний линк: http://economy.time.mn/content/9292.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...