Эхлэл - Эдийн засаг - Үл хөдлөх хөрөнгө
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 20

Дарханд барих 3000 орон сууцны дэд бүтэц бэлэн болжээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас дарханчуудын ус, дулаантай холбоотой мэдээллийг хийжээ. Мэдээлэлд тус аймгийн 3000 айлын орон сууц барих XIII хорооллын  инженерийн байгууламжийг бэлэн болгосон тухай мэдэгджээ.

Дэд бүтцийн ажлыг урагшлуулах Дархан дулааны цахилгаан станц өнгөрсөн онд 1442 өрхөд тоолуур  төвлөрүүлж,  эрчим хүчний алдагдлыг бууруулсан гэнэ. Мөн Дарханы ус сувгийн 40 жилийн настай өвгөрсөн шугамуудыг солих хөрөнгө мөнгө ч улсын төсөвт төсөвлөгдсөн байна.  Ингэснээр 100 мянган айлын орон сууцны хүрээнд баригдах 3000 айлын орон сууцны дэд бүтэц хөтөлбөрт бэлэн болж байгаа аж.

Т.Бэх
Мэдээний линк: http://economy.time.mn/content/5823.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...