Эхлэл - Эдийн засаг - Дэлхий эдийн засаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 13

“Inpex”, “Total” хувиа нэмэгдүүлэхийг хүсэж байна

Японы “Inpex” болон Францын “Total” компани Австрали дахь 34 тэрбум ам.долларын төслийнхөө хувийг ихэсгэхээр ажиллаж байна. Байгалийн хийг Японд нийлүүлэх энэхүү томоохон гэрээнд заагдсанаар “Inpex” 72.8, “Total” 24 хувийг эзэмшиж байгаа юм.

Австралийн Засгийн газар “Tokyo Gas” 1.575, “Osaka Gas” 1.2, “Toho Gas” 0.42 хувийг эзэмшиж байгаа аж. “Inpex” компанийн төлөөлөгч ярихдаа “Томоохон хувь эзэмшигч хоёр компани эзэмшиж буй хувиа нэмэгдүүлэхийг зорьж байна. Манайх “Tokyo Gas” компанийн 1.575 хувийг худалдаж авахаар бараг л тохиролцоод байгаа. Өнөөдөр Австралийн Засгийн газартай энэхүү асуудлаар ярилцах болно” гэжээ.

40 жилийн 8.4 сая тонн байгалийн хийн нөөцтэй баруун Австралийн Броусе Басин дахь орд газар нь дэлхийн байгалийн хийн томоохон орд газруудын тоонд орж байгаа учраас Япон, Францын компаниуд эзэмших хувиа нэмэгдүүлэхээр улайрч байгаа аж. Энэ ордын байгалийн хийн 10 хувийг Япон улс экспортлох юм.

Т.Арьяа

Мэдээний линк: http://economy.time.mn/content/5321.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...