Эхлэл - Эдийн засаг - Төсөв, Хэрэглээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 24

Махны үнэ буурчээ

“Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүдэд махны үнэ буурчээ. Өнгөрсөн  сард хонины цул мах килограмм нь 7200 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 6700-7000 төгрөг болсон байна.

Үхрийн цул мах өнгөрсөн сард 9000 төгрөг байсан бол өдгөө 1800 төгрөгөөр буурчээ.
Мөн хонины махны бөөний үнэ 4900-5300 байгаа нь өнгөрсөн сарынхаас 1000 орчим төгрөгөөр хямдарсан үзүүлэлтэй харагдаж байна.

Харин  “Бөмбөгөр” худалдааны төвд махны үнэ өнгөрсөн сарынхтай харьцуулахад төдийлэн буугаагүй аж. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-нд килограмм нь 8000 төгрөг байсан хонины цул махны үнэ хэвэндээ байгаа аж.

Р.Оргил



Мэдээний линк: http://economy.time.mn/content/35016.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...