Эхлэл - Эдийн засаг - Үл хөдлөх хөрөнгө
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 8 сарын 27

294 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний 41 хоногийн мэдээг гаргажээ. Ингэхэд өмнө олгосон ипотекийн зээлээс 790.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 14986 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 427.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.

Иргэд 362 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 5395 иргэнд 294.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.

Т.Бэх



Мэдээний линк: http://economy.time.mn/content/33651.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...