Эхлэл - Эдийн засаг - Банк санхүү
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 8 сарын 22

40 өдөрт 4943 иргэнд ипотекийн зээл олгожээ

Орон сууцны найман хувийн хүүтэй урт хугацааны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 40 хоног болжээ. Энэхүү хугацаанд өмнө олгосон зээлээс 789.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 15022 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 425.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 345.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4943 иргэнд 267.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Б.Бат

Мэдээний линк: http://economy.time.mn/content/33475.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...