Эхлэл - Эдийн засаг - Банк санхүү
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 6

Засгийн газар анх удаа үнэт цаас худалдав

Монголбанкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасны анхны арилжааг өчигдөр зохион байгуулжээ. Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ оны аравдугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг арилжсан байна.

Уг арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлсэн аж. Банкуудаас нийт 29 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирүүлжээ. Ийнхүү 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 12.57 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.

Т.Энхбат

Мэдээний линк: http://economy.time.mn/content/22291.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...