Эхлэл - Эдийн засаг - Төсөв, Хэрэглээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 23

Монгол, Хятадын хөдөө аж ахуйн яам хоорондын хурал боллоо

Монгол, Хятадын хөдөө аж ахуйн яам хоорондын тавдугаар хурал энэ сарын өнөөдөр боллоо. Хурлыг Монголын талаас ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Чу Сиши нар тэргүүлэв.

Хөдөө аж ахуйн механикжуулалт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, малын эрүүл мэнд, хил дамжин халдварладаг малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүлхий өвчнөөр тайван бүсийг харилцан зөвшөөрөх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, фермерүүдийн чадавхи бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийжээ.

Хурлаар хоёр тал 2013-2014 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон протоколд гарын үсэг зурсан байна. Энэ үеэр ҮХААЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш “Хоёр орны уулзалт уламжлал болоод 10 жил боллоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш дэвшилттэй ажилласан. Хятадын талаас 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Малчид, тариаланчид, хадлан бэлтгэл болон мал эмнэлгийг чухалчилж байгаа. Мал эмнэлгийн талаар сургалт явуулахаар хамтын ажиллагаандаа тусгасан зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг хэрэгжүүлж хөрсөн дээр буулгана. Үйлдвэрлэлийг хоёр жил байсан бол гурван жил болгон өргөжүүлсэн зэрэг үр дүнд хүрсэн” гэжээ.
 
Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг тус хурлыг БНХАУ-д 2014 онд зохион байгуулах аж.

Т.Энхбат





Мэдээний линк: http://economy.time.mn/content/20083.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...